Эдийн засгийн гэмт хэргийн гаралт өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн гэмт хэргийн гаралт өсчээ

УМБГ-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан. Энэ оны аравдугаар сарын байдлаар УМБГ-т иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй 28143 гомдол мэдээлэл ирснээс 27178 буюу 96,5 хувийг шийдвэрлэн шалгажээ. Мөн 16411 хүнд холбогдох 20695 хэрэгт мөрдөн байцаалт явуулж 6771 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт  шилжүүлж, 5495 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1460 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн  байна.  Ингээд нийтдээ 12986 хүнд холбогдох 13726 хэргийг шийдвэрлэжээ.

Гэмт хэргийг улмаас иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 126 тэрбум 955 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын явцад 82 тэрбум 345 сая төгрөгийн хохирлыг төлүүлсэн байна. Мөн иргэний нэхэмжлэхийг хангах зорилгоор 106 тэрбум 49 сая төгрөгийг битүүмжилжээ. Түүнчлэн  эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 1151 хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 10119 хэргийг  түдгэлзүүлсэн байна.

Тус газарт  сүүлийн үед эдийн засгийн гэмт хэрэг зонхилон шалгагдаж байгаа аж. Тухайлбал мөнгө угаах, татвараас зайлсхийх, албан тушаалаа гуйвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийн гаралт ихэсчээ.

Мөн хар тамхи, үнэт эдлэлийг хууль бусаар хил давуулах, тээвэрлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, өнгөт металь, алт бусад эд зүйлсийг хууль бусаар олборлох  хэргүүд шалгагдсан байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж