Жейсон Кидд сэлгээний тоглогч болохоос эмээхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Жейсон Кидд сэлгээний тоглогч болохоос эмээхгүй

“Даллас Морнинг Ньюс” сонинд өгсөн ярилцлагадаа Жейсон Кидд сэлгээний тоглогч болоход ямар нэг асуудалгүй гэжээ. Энэ нь залуу тоглогч болох Родди Бүбүаг илүү тоглох боломж олгох, түүнд өсч дэвжих орон зай бий болгох зорилготой гэжээ.
Хэдийгээр улирлын тоглолтуудад Кидд довтолгоонд идэвхтэй оролцож, оноо болон оновчтой дамжуулалтыг хангалттай хийж байсан ч плей-оффт төдийлөн амжилт гаргаж чадаагүй билээ. Харин ч плей-оффт Франц рүүки шаардлагатай үед аргагүй байдлаас оноонуудыг авч байсан. Тийм учраас Кидд халаагаа өгөх цаг нь болсон гэж үзжээ.
Ерөнхийдөө энэ үйлдэл нь Киддийг зайгаа тавьж өгч байгаа, түүнчлэн “Даллас Маверикс” дараагийн холбон тоглогчоо бэлдэж байгаа үйлдэл гэж болох юм. Мөн Кидд сэлгээний тоглогч болохгүй байлаа ч Бүбүа сэлгээнээс илүү олон минут тоглох шаардлагатай болсон гэдэг нь харагдаж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж