
Үүний дараагийн нэг асуудал бол Р.Амаржаргал гишүүний хүсэлт. Намын зүгээс түүнийг алдахыг хүсэхгүй байгаагаа намын дарга нь ч, бүлгийн дарга нь ч илэрхийлээд буй. Тухайлбал, бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Р.Амаржаргал гишүүн бол Монголын төрийн үнэ цэнэтэй капитал” гэсэн бол намын дарга Н.Алтанхуяг нь “Р.Амаржаргалтай уулзаагүй бөгөөд яагаад ийм шийдвэр гаргасныг нь ойлгохгүй байгаа” гэсэн.
Ямартай ч энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлэнэ. Хэрэв УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулбал, байнгын хороо болон чуулганаар Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Хэзээ орж ирэх нь тодорхойгүй ч санал хураалтыг нууцаар явуулах юм гэсэн. АН үнэтэй капиталаа олонхиороо аваад үлдэх үү эсвэл “хөөгөөд” явуулах болов уу, харж байя.