Үнэт цаас арилжаалагчид зөвлөлджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Үнэт цаас арилжаалагчид зөвлөлджээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтарч үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулжээ. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Төрийн өмчийн хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн 55 байгууллагын 80 гаруй удирдах төвшний ажилтан зөвлөгөөнд хамрагдсан байна.

Зөвлөгөөнд оролцогчид  үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн орчин, дэд бүтцийн шинэчлэл, тулгамдаж буй зарим асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, төлбөр тооцооны тогтолцооны хэтийг тодорхойлох зөвлөмжийг гаргажээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж