Нутгийн баруун хэсгээр дулаарна

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Нутгийн баруун хэсгээр дулаарна

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
     Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэн хонож, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

 

2013 оны 11 дүгээр сарын 15-ны 20 цагаас 11 дүгээр сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир,Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө  3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн,өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 градус,өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

              2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 17-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 18, 20-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус,өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж