Увсын АН-ынхан СЕХ-д шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Увсын АН-ынхан СЕХ-д шаардлага хүргүүлнэ

Увс аймгийн Ардчилсан намын хорооныхон хуралдаж Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус хорооны гишүүд “МАН-аас тус тойрогт өрсөлдөн УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн болохыг гурван шатны шүүхийн шийдвэрүүд нотолж гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар тэдний УИХ-ын гишүүний мандат нь хүчингүй болсон байх ёстой ч одоог хүртэл сууж байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангуулах талд Сонгуулийн ерөнхий хороо ажиллах шаардлагатайг харуулж байна. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэх нь зөв гэж үзэн, дээрх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох нь сонгуулийн үед дахин ийм зөрчил гаргахгүй байх нөхцлийг ард түмэнд нотлон харуулсан үйлдэл болно гэж шаардлагадаа онцолжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж