Хөрөнгөө мартсан, өвчтэй байсан зэргээр бултах боломж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Хөрөнгөө мартсан, өвчтэй байсан зэргээр бултах боломж байна

Хууль зүйн байнгын хороо хуралдаж Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам, батлах тухай Улсын Их Хурлын 2007 оны есдүгээр тогтоолд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ. Тус хуралдаанаар төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүдэд ирж байгаа бэлэг сэлтийг хэрхэн хянаж үзэх, Мөн уран зураг, үнэт эдлэл зэрэг зүйлсийг нэг бүрчлэн бүртгүүлэх талд байнгын хорооны зарим гишүүд шүүмжлэлтэй хандав. Харин УИХ-ын дарга Д.Дэмбрэл одоогийн байдлаар УИХ-ын гишүүд цалингаасаа бага буюу 500 мянгаас доош үнэлгээтэй бэлэг дурсгалын зүйлсийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлэхгүй байгаа байх, зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байвал зүгээр боловуу.  Бүх зүйлийг бүртгэнэ гээд хэтэрхий хавтгайраад байгаа юм биш үү гэсэн саналтай байсан. Мөн минут секунтээр орлого орж байдаг томоохон компанийн эзэд УИХ-д байдаг, хэдийгээр тэд өөр хүнд компаниа шилжүүлсэн байдаг ч, компанийн орлого гэр бүлд нь орж ирж байгаа учраас жилийн эцсийн тайлан гаргахад ногдол ашиг авах зэрэг хүлээгдэх асуудал байдаг тул энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар ч асуув. Ямар ч байсан тэдний хувьд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ зөвхөн тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаанд орсон орлогоо мэдүүлэх гэнэ. Нөгөөтэйгүүр хуулиа боловсронгуй болгох шаардлага байгааг ч гишүүд хэллээ. Төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын маягт бөглөхдөө хөрөнгөө мартсан, өвчтэй байсан зэргээр бултаад гарах боломтой байгаа нь саяхан болж өнгөрсөн авилгалын эсрэг нээлттэй сонсголын үеэр ажиглагдсан байна. Хуралдаанд оролцсон 16 гишүүнээс 12 нь тус тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжлээ.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж