Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Илүү эрхэмсэг Бритни

Бритни Спирсыг танихын аргагүй өөрчлөгдсөн талаар барууны хэвлэлийнхэн бичиж байна.  Дуучин бүсгүй Лас-Вегаст хэвлэгддэг Vegas Player сэтгүүлийн шинэ дугаарын хавтсыг чимэглэв. Тэрээр  попын гүнж гэдгээ харуулж чадсан байна. Дуучин бүсгүй мэдэгдэхүйц турж, гадаад үзэмжээ нэлээд анхаарал хандуулсан нь илэрхий. Уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Бритни дэлхийн хэмжээний од гэж хэлэгдэх болсондоо бага зэрэг ичдэг гэдгээ өгүүлсэн байна.

“Үнэн хэрэг дээрээ бол би тун ичимхий нэгэн. Гэрэл зурагчид зургийг маань авч эхлэнгүүт эвгүйрхдэг. Бусдын анхаарлыг татах тун дургүй. Гэхдээ хаачих билээ дээ. Гэрэл зурагчид намайг байнга дагалдаж байдагтай би эвлэрч орхисон.

Би албаар хэд хоног нэг л хувцсаа өмсч, папарацци нарын сонирхлыг татахгүй байхыг хичээдэг” хэмээн од бүсгүй илэн далангуй ярьсан гэнэ.

Р.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж