Гэр бүлийн хардалтаас болж мэргэжил нэгт бүсгүйгээ 75 удаа хутгалж амийг нь хөнөөсөн татварын байцаагч Ц.Туяад анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг оноосон байгаа. Тэгвэл түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн давж заалдахаар гомдлоо гаргажээ. Ц.Туяагийн хувьд сэтгэцийн хувьд эрүүл гэж гарснаас ийнхүү ял оноосон юм. Түүний хувьд өмнө нь бас хутга шөвөгний хэргээр тэнсэн харгалзах ял сонсч байсан нэгэн билээ.
Хэргийг сануулахад энэ оны долоодугаар сарын 2-ны шөнө өөрийн найз бүсгүй Э-г хууран мэхлэх замаар дуудаж авчраад байрны орцонд хутгалж амийг нь хохироосон байдаг. Тухайн үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэдгээ ч мэдүүлсэн юм.
Н.ХОНГОР