Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Улаан эрэг гэдэг газар Хэрлэн голд өчигдөр 14.19 цагт эрэгтэй хүн унаж осолдлоо гэсэн дуудлагыг дүүргийн Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн байна. Дээрх мэдээллийн дагуу Аврах гал унтраах 64 дүгээр ангиас есөн аврагч нэг автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 29 настай Г –гийн цогцосыг 15:58 цагт гаргажээ.