Ш.Сайхансамбуу гомдол тээсээр

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуу гомдол тээсээр

УИХ-ын гишүүн асан, "Нарантуул" худалдааны төвийн босс Ш.Сайхансамбуу Ардын намдаа ихэд гомджээ. Тэрээр энэ талаараа телевизийн ярилцлагад орох үеэрээ илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд хандив туслалцаа хангалттай өгсөөр ирсэн түүнийг 2012 оны сонгуулиар тойроггүй үлдээсэнд эрхэм гишүүн ийнхүү ууртай явдаг нь илт. Ш.Сайхансамбуу МАН-д нэгэнт сүжиггүй болж, сүүлийн үед намын ажлаас хөндийрөөд байгаа сурагтай. Гэвч улстөрөөс энэ хэвээрээ явахгүй гэдгээ онцолж, 2016 оны сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдээд, тухайн үед намаас нэр дэвших үү, бие даах уу гэдгээ шийдэх юм байна.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж