УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, сайд Ц.Оюунгэрэл нарын нэгэн оройн зоогийн үеэр гар барьж буй зураг олон нийтийн сонирхлыг татаж, шооч нэгний амны бай болоод байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, сайд Ц.Оюунгэрэл энэ сонирхолтой зурагны талаар тайлбар өгчээ. Тэрээр "Хуушуур авах гэж явж байтал Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулт асуух гээд. Нэг нь цааш, нэг нь нааш явж байгаа болохоор өнцөг нь сонин болчихож" гэсэн байна.
Н.ГЭГ