Загвар зохион бүтээгч бүрийн хүсэн хүлээдэг Нью Йоркийн загварын шоунд загвар зохион бүтээгч Катя Зол оролцжээ. Сүүлийн үед нэлээдгүй амжилттай ажиллаж буй Катя энэ удаа “Саран” кашмертай хамтран ажилсан байна. Түүний хувьд Нью Йоркийн загварын шоунд удаа дараалан оролцож байгаа бөгөөд саяны шоунд ноолууран хувцасны коллекцоороо оролцсон нь ихээхэн онцлогтой юм. Нью Йорк хотноо болсон тус шоуг тэнд ажиллаж амьдарч буй Монголчууд маань очиж, сонирхохийн зэрэгцээ Катяа Золийг дэмжсэн байна. Мөн хүрэлцэн ирсэн Монголчуудын дотор продюсер Рагу гэргийнхээ хамтаар Монгол загвар зохион бүтээгчийнхээ загваруудыг сонирхож ихээхэн таалагадж буйгаа илэрхийлжээ.
Н.ГЭГ