
Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэн хуулийн дагуу газар өмчлөх эрх нь нээлттэй байдаг. Тиймээс заавал эх орондоо өөрийн биеэр ирж газраа өмчилж авах бус онлайнаар газар өмчлөх өргөдлийг авдаг болох ажээ. Тодруулбал, нийт 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан. Одоогийн байдлаар хот дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд шинээр газар олголтыг түр зогсоож, газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг дүүргийн газрын албад авч байгаа. Харин 2014 оноос иргэд шинээр газраа өмчилж авах юм.
Ийнхүү газар өмчлөх өргөдлийг зөвхөн дүүргүүдийн газрын албаар авах бус онлайнаар авдаг болохыг албаныхан мэдээллээ. Ингэхдээ ирэх хавраас хот төлөвлөлт тодорхой болж, хаана ямар газрыг өмчлүүлэх боломжтой талаарх мэдээлэл бүрдсэний дараа ийнхүү онлайн хэрэглээг нэвтрүүлэх ажээ.
У.БОЛОР