“Рио Тинто” нэмэлт хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” нэмэлт хувьцаа гаргана

“Оюутолгой”-н зэс, алтны төслийг үргэлжлүүлэх, “Hugo north” далд уурхайг ажиллуулахад шаардлагатай хөрөнгөний асуудал Канадын “Рио Тинто” компанийн хувь нийлүүлэгч “Туркойз хилл ресурс”-д байсан юм. Тэгвэл хоёрдугаар шатны санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхээр Канадын талаас 2,4 тэрбум ам.долларын нэмэлт хувьцааг ирэх нэгдүгээр сарын дундуур арилжих гэж байгаа тухай “Wall Street” сэтгүүлд мэдээллэжээ. Ингэхдээ хувьцааг 30-50 хувиар хямдруулж зарах таамгийг олон улсын шинжээчид дэвшүүлж буй.

“Оюутолгой” төслийн 66 хувийг “Туркойз хилл ресурс”, 34 хувийг Монгол эзэмшиж байгаа. “Туркойз хилл ресурс” энэ жил төслийн урьдчилсан санхүүжилтэд 4 тэрбум доллар өгөх боломжгүй болсон. Ирэх оны төгсгөлд гэхэд 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн чадвартай байх ёстой ажээ. Тиймээс олон нийтэд нээлттэйгээр нэмэлт хувьцаа гаргахаар болсон юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж