Автобус мөргөлдөж зорчигчид бэртжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Автобус мөргөлдөж зорчигчид бэртжээ

Өнгөрөгч бямба гаригт Сүхбаатар дүүргийн I хороо, МУБИС-ийн өмнөх автобусны зогсоол дээр автобус мөргөлджээ. Хоёр жолооч бие биедээ шаралхан зорчигч авах гэж зүтгэснээс осол гаргажээ. "Тэнүүн Огоо" компанийн "Daewoo BS-106" маркийн 45-31 УНБ улсын дугаартай автобусны жолооч хурд хэтрүүлэн "Автобус 2" компанийн "Daewoo BS- 106" маркийн 08-69 УБЧ улсын дугаартай автобусны араас мөргөсөн аж. Уг хэргийг шалгаж байна. Ослын улмаас хэд хэдэн хүн гэмтсэн аж. Тэдний дундаас хоёр хүн зөөлөн эдийн гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж анхны тусламж авчээ. Сүүлийн микро автобус барьж байсан жолооч нарыг шалгуургүйгээр том оврын автобус жолоодуулах болсноос энэ мэт осол олширсон талаар замын цагдаагийнхан мэдээлж байна.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж