Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн наймдугаар сард түүнийг баривчилсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд захирал асан Б.Бямбаад Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар төсвийн хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Тэрээр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас "Химон констракшин" ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулж 771 сая төгрөгийг улсын төсвөөс шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Тэрээр 20 байрны үнэнд улсын төсвий хөрөнгөөс шилжүүлж, үүнээсээ 16 байр авсан хэдий ч эрх мэдлэээ ашиглан эргэн тойрны цөөн хүмүүст хуваарилсан байна.
С.ОТГОН