УМБГ-аас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл тус компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан дөрвөн компанийн эзэд, сумын засаг дарга, ИТХ-ын нийт 18 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, “Монгол газар” компанитай гэрээтэй хмтарч ажилладаг “Зул мөнх”, “Шинэ уянга” зэрэг дөрвөн компанийг шалгаж байгаа юм байна. "Монгол газар"-ын захирал Ц.Мянганбаяр нарын 18 хүнд Эрүүгийн хуулийн 214.2 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна.
С.ОТГОН