Ё.Отгонбаярын хэргийг Ерөнхий прокурорт танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаярын хэргийг Ерөнхий прокурорт танилцуулжээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох  бусдаас авлига авахыг  шаардсан хэргийг  УМБГ-т шалгаж байна. Түүний хэргийг Улсын ерөнхий прокурорт танилцуулаад байгаа талаар УМБГ-ын дэд дарга Б.Отгонжаргал мэдээллээ. Харин эхнэр Б.Эрдэнэсолонгын арилжааны долоон банкны  дансаар дамжсан гүйлгээг шалгасан бөгөөд, тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг битүүмжлээд  байгаа аж. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын холбогдсон хэргийн талаар эргэн сануулъя. 

2013  оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэгч “Энхтайваны гүүрэн дээр явж  байгаад хэсэг залууст  зодуулж,  машинаа дээрэмдүүллээ” гэх мэдээллийг УМБГ-т ирүүлжээ. Тэрээр цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “Одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа  орлогын 4/1 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй  учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ”  гэжээ. Иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн  шалгах ажиллагаа явуулахад  дээрх мэдээллүүд нь батлагдсан бөгөөд Ё.Отгонбаяр бусдаас авилга авахыг  шаардсан  холбогдох баримтуудаар нотлогдсон байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж