Үерт өртөж болзошгүй айлуудыг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Үерт өртөж болзошгүй айлуудыг нүүлгэн шилжүүлжээ

Архангай аймгийн Их тамир сумын Баянцагааны ам нэртэй газар Тамирын голын хойд эрэг дээр зусаж байгаа гурван малчин өрхийг аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар буулгасан байна.
Хур бороо элбэгтэй байгаагаас усны төвшин огцом нэмэгдэж, үерт урсаж болзошгүй аюултай нөхцөл байдал үүссэн байжээ.
Нүүлгэн шилжүүлэлтийг тус хэлтсийн Аврах отрядын албан хаагчид гүйцэтгэсэн бөгөөд 12 иргэн, 600 толгой малыг үерээс зайлуулжээ.

 Мөн аймгийн Их тамир сумын Тээг гэдэг газар сумаас баруун тийш 5 км-т Тамирын голын салаанд хоёр айл үерийн усанд автаж болзошгүй байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын есөн албан хаагч өнөөдөр 08.00 цагийн орчимд тус газар руу явжээ.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж