
Мөрдөн байцаалтын шатанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний найз гэх мунзуй хочит Г.Нямдорж нарыг хамтад нь яллагдагчаар татагдсан байна. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө “хохирогч” гэж мэдэгдэж байсан тэднийг тухайн газарт хоёулаа танхайрсан гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдуулан шалгахдаа баривчлах, нэгжлэг хийх зэргээс бусад ажиллагааг хуулийн хүрээнд явуулж болно гэж заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэвийн явуулжээ.
С.Отгон