Н.Алтанхуяг: Нэг хүнд 100 сая тонн нүүрстэй дүйх ашиг олдох боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Нэг хүнд 100 сая тонн нүүрстэй дүйх ашиг олдох боломжтой

Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж Тавантолгойн эргэн тойрны асуудлаар чөлөөт яриа өрнүүллээ. Тэрбээр Тавантолгойг эргэлтэд оруулснаар алсдаа Монголын нэг хүнд100 сая тонн нүүрстэй дүйх ашиг олдох боломжтой гэсэн юм. Тавантолгойн эхний ээлжид ашиглах хэсгийг хоёр хувааж, нэг хэсгийг дан монголчууд, нөгөө хэсгийг гадаад орнуудтай хамтран ашиглахаар ярилцаж буйг, мөн монголчуудын дангаар ашиглах хэсгийн 10 хувийг иргэдэд хувьцаа маягаар үнэгүй тарааж, мөн 10 хувийг Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэдэд Хөрөнгийн биржээр дамжуулан зарах төлөвлөгөөг Засгийн газар гаргаад буй талаар ярилаа.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж