Орон нутгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг зохицуулахын тулд хөдөөний иргэд шилжүүлэг хийлгэхдээ 50 мянган төгрөг төлдөг байсан. Үндсэн хуульд зааснаар хэн хаана амьдрахаа өөрөө сонгодог учир энэ төлбөрийг хүчингүй болгосноор орон нутгаас ирэгсдийн тоо хэд дахин нэмэгдсэн. Нийслэлд өдөрт 70 гаруй иргэн шилжин ирдэг юм байна. Албан ёсоор бүртгүүлж байгаа нь 70 боловч бүртгүүлээгүй амьдарч байгаа иргэд маш их гэнэ. Түүнээс гадна сүүлийн таван жил манай улсад гадны улсаас шилжин ирж амьдрагсад их болжээ. 2008 онд 28000 иргэн 3-6 сарын хугацаатай Монголд амьдарч байсан бол 2009 онд 52000 болж өссөн гэнэ.
Х.Хангал
Х.Хангал