Хаан банк Олон улсын банктай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Хаан банк Олон улсын банктай хамтран ажиллана

ХААН Банк Олон улсын Хөрөнгө Оруулалтын Банктай   
хамтран ажиллана   

ХААН Банк, Москва хотноо төвтэй Олон улсын Хөрөнгө Оруулалтын Банк (ОУХОБ)-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээнд ХААН Банкны гүйцэтгэх захирал Норихико Като болон ОУХОБ–ны ТУЗ-ийн дарга Николай Косов нар гарын үсэг зурав. ХААН Банк энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж буй монголын анхны арилжааны банк юм.

 Стратегийн түншлэлийн хүрээнд  хамтарсан зээл олгох, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, худалдааны санхүүжилт, зээлийн шугам олгох түүнчлэн Монгол Улс, ОУХОБ-ны гишүүн орнуудын гадаад худалдааг дэмжих, банк хоорондын зээл, гадаад валютын зах зээл дэх харилцаа, банкны технологийн салбарт харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллах юм. 

Гэрээнд гарын үсэг зурах үеэр ХААН Банкны гүйцэтгэх захирал Норихико Като монголын банк санхүүгийн салбарын өнөөгийн болон цаашдын хөгжлийн чиг хандлага,  олон улс дахь хамтын ажилллагааны  тухай мэдээлэл өгсөн бол ОУХОБ-ны ТУЗ-ийн дарга Николай Косов өөрийн банкны өнөөгийн байдал, ОУХОБ-ны хөгжлийн голлох салбаруудын бизнес зорилтуудаа танилцуулсан юм.

ОУХОБ нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1970 онд байгуулагдсан. Болгар, Веьтнам, Куба, Чех, Монгол, Орос зэрэг гишүүн орнуудаас бүрддэг. ОУХОБ нь өөрийн гишүүн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад чиглэсэн төслүүдийг дангаар болон хамтран санхүүжүүлдэг  олон талт санхүүгийн байгууллага юм. Мөн гишүүн орнуудынхаа тэргүүлэгч санхүүгийн байгууллагаар дамжуулан зээл олгох,  жижиг дунд бизнес болон нийгэмд ач холбогдолтой дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлдэг.

ХААН Банк өнгөрөгч 10-р сард санхүүгийн эх үүсвэрээ 111 сая ам доллараар нэмэгдүүлсэн билээ. Энэхүү санхүүжилтийг бүрдүүлэхэд ОУХОБ оролцсон юм. Ийнхүү ОУХОБ болон ХААН Банкны хамтын ажиллагаа дараагийн шатанд өргөжин тэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж