Гишүүн Д.Лүндээжанцан “Төсвийг Засгийн газар оруулж ирдэг хуультай. Гэтэл Засгийн газар авлигатай төсөв гэж оруулж ирсэн. Үүнд хэр шүүмжлэлтэй хандсан байна. Анхнаасаа сайн төсөл оруулж ирэхгүй яасан юм бэ” гэж шүүмжилсэн бөгөөд “Ирэх жилийн төсвөөр төрийн албан хаагчдын тоо нэлээд өссөн байна. Шинээр ашиглалтанд орсон сургууль цэцэрлэгт бол орон тоо нэмэгдэхийг мэдэж байна. Гэхдээ нэмэгдсэн орон тоог ялгаж салгах шаардлагатай. “Малгай нь том байвал толгой хүндэрдэг, жижиг малгай чих дааруулдаг” гэх үг бий” гээд нэмэгдэж буй орон тооны тухай тодрууллаа.
Ажлын хэсгийн төлөөлөн гишүүн Ц.Даваасүрэн “Авлигатай төсөв гэгдэж буй ажлыг нягтлахаар болсон. Ямар шалтгаанаар үнэ өссөн гэдгийг тогтоохоор болсон” гэв. Төрийн албан хаагчдын тоо 3866 өсөхөөр болсон гэдгийг гишүүн Ч.Улаан тайлбарлалаа. Тодруулбал, төрийн албан хаагчдын тоо нийт 3866 нэгжээр өссөх болсон ба задлавал, хууль болон зохих шийдвэрүүдийн хэрэгжилтийг дагаж 1300, хөрөнгө оруулалтыг дагаж 870, Засгийн газар орон нутгийн шийдвэрээр 1500 албан хаагч нэмэгдэхээр болжээ.
Чуулганы хуралдаан Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхээр үргэлжилж байна.