Чуулганы цаг сунгаж, гишүүд хуушууранд гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Чуулганы цаг сунгаж, гишүүд хуушууранд гарлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар одоо Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл хийгээд холбогдох төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунгаж байгааг дуулгахад гишүүдээс нэлээд нь хуушуур захиалахаар болж, хоол ундны аянд гарцгааж байна.

Харин 2014 оны төсвийн төсөлтэй холбогдуулж асуулт тавьсан УИХ-ын гишүүн А.Тлейхан “Аймгуудад хөрөнгө оруулалтыг тэгш бус хуваарилсан. Энэ нь Монгол Улсад хортой. 2014 оны нэгдсэн төсвийг бид одоо баталж байгаа ч ирэх оны дөрөвдүгээр сард төсөвтөө тодотгол хийнэ” гэж үзэж байна. Энэ мэтчлэн урт насгүй хуулийн төсөл баталж байгаа нь маш хариуцлагагүй явдал” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг эрх мэдлийг дагуулж баталж болохгүй. Бодит амьдрал ярих ёстой. Сайжирч байгаа зүйл алга. Ам.долларын ханш 1750 хүрчихсэн, иргэдийн цалин инфляцид идэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалт зогсчихоод байхад амьдрал сайхан болж байгаа юм шигээр ярьж болохгүй. Улсын нэг жилийн төсөв баталж байж, ингэж ялгаварлаж болохгүй. Бид санаанаасаа тооцож гаргаад яриад байгаа юм биш, хамгийн их хөрөнгө оруулалттай аймаг нь 200 тэрбум, хамгийн бага нь 2 тэрбум хөрөнгө оруулалттай байна. Хэнтийд оруулах шинэ хөрөнгө оруулалт ус хуримтлуулах хөв байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалт. Арай дэндэж байна” гэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбараар бол хөрөнгө оруулалтыг төсөвт өртгөөр нь дараалуулбал Хэнтий аймаг тавд багтах аж. Баянхонгор, Өмнөговь аймгуудад хоёр том ажил тавьчихаар хөрөнгө оруулалт нь их болж харагдаж байгаа гэнэ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж