Г.Эрхэмбаяр аваргыг 10 тонн буудайгаар байлав

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Г.Эрхэмбаяр аваргыг 10 тонн буудайгаар байлав

Сэлэнгэ
аймгийн Цагааннуур сумын ургацын баяр, боохой Д.Данзан арслангийн
хөшөөний нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо. Улсын аварга
Г.Эрхэмбаяр, заан Ч.Санжаадамба, начин Ч.Баянмөнх нараар манлайлуулсан
128 бөх барилдав. Энэхүү барилдаанд бэртлийн улмаас ойрд бөхийн дэвжээнд
гараагүй улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, заан Ч.Санжаадамба үзүүрлэв.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан
Д.Амарсайхан нар шалгаран үлджээ. Түрүүлж, үзүүрлэсэн бөхийг 10 тонн
улаан буудай, мөн мөнгөн шагналаар шагнасан байна.

Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж