“Madness-15” тоглолт тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

“Madness-15” тоглолт тун удахгүй

“Хотын гудамж”, “Нэг өдөр” зэрэг уран бүтээлүүдээр нь амьд хөгжим сонирхогчдын сайн мэдэх хамтлаг бол яахын аргагүй “Madness”. Тэд тун удахгүй өөрсдийн 15 жилийн ойгоо амьд хөгжим сонихогчидтойгоо хуваалцах ажээ. Тэдний тоглолтонд  “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон “Булсара”, “Нисванис”, “A sound”, “The lemons”, “Fire”, реппер Gee нар хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлээс хүргэх юм.

“Madness-15” жилийн ойн тоглолт арваннэгдүгээр сарын 16-нд 19:00 цагаас “Ub palace”-ийн их танхимд болох ажээ. Тоголтын тасалбар 20 мянган төгрөг бөгөөд  “Ub palace”-ийн касс болон “Hifi records”-ийн салбаруудаар худалдаалж, 1950 үнэгүй хүргэж өгч буй юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж