
Өмнөд Солонгост албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгчид Дэлхийн таэквондогийн холбооны тэргүүн Чоу Чанвон хар бүс болон дээрээсээ хоёр дахь өндөр зэрэг болох есдүгээр дангийн үнэмлэхийг гардуулсан байна.
В.Путиний хувьд 15 наснаасаа жүдогийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд хэдийгээр өдгөө 61 нас хүрсэн ч жүдогоо хичээллэхээ орхиогүй байгаа аж. Тэрээр улсдаа жүдогийн спортыг илүү хөгжүүлж, залуу жүдочдыг дасгалжуулахад зориулж “Владимир Путинтэй хамт жүдо сурцгаая” нэртэй номыг 2008 онд гаргасан юм.
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин