Валют арилжаа эрхлэгчдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Валют арилжаа эрхлэгчдэд шалгалт хийжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос  өнөөдөр гадаад валютын худалдаа хийж буй иргэн, хуулийн этгээдэд шалгалт хийсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хорооны нутаг дэвсгэр /”Төмөрчний гудамж”, “Найман шарга”, “Их найман шарга”, “Цэцэг төв”, “Ард” кино театр орчим/-д гадаад валютын арилжаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихаар ажлын хэсэг томилогдож, шалгасан байна.

Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагчид, хороодын цагдаагийн болон олон нийтийн байцаагч нар багтаж ажиллажээ. Өнөөдрийн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлан, дүгнэлтийг ирэх долоон хоногт багтаан гаргаж, олон нийтэд мэдээллэх юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж