Үнэт цаасны гүйлгээ 52 орчим хувиар буурсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны гүйлгээ 52 орчим хувиар буурсан гэв

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний аравдугаар сарын байдлаар 68.7 тэрбум төгрөгийн гүйлгээгээр 59.4 сая ширхэг үнэт цаас арилжсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс үнэт цаасны гүйлгээ 74.8 тэрбум төгрөг буюу 52.1 хувь, арилжсан үнэт цаасны тоо 72.2 сая ширхэг буюу 54.9 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Ийнхүү үнэт цаасны арилжаа энэ жил илт муудсаныг зарим эдийн засагчид хөрөнгийн зах зээлийн зохицуулалт муу гэдгээр холбон тайлбарлаж байна. Тиймээс энэ салбарыг зохицуулах Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг энэ жил шинэчлэн баталсан. Хуулийн хэрэгжилт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх бөгөөд салбарын хөгжил уг хуулиас ихээхэн хүлээлттэй байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж