Эрдэнэт хотын анхны байгууллагууд

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хотын анхны байгууллагууд

1.1976 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын Авто тээврийн 25 дугаар баазын ашиглалтын Ш хэсгийг Эрдэнэт хотын авто тээврийн 35 дугаар  бааз болгон үйл ажиллагааг нь  эхлүүлэв.

2. Эрдэнэт хотод  Соёлын ордон байгуулах тухай  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 33 дугаар тогтоол гарч,  Эрдэнэт хотын клубийг 1976 оны 7 дугаар сарын 1-нээс  эхлэн Соёлын ордон болгон ажиллуулахаар тогтжээ.

3. 1976 оны 2 дугаар сарын 30-нд  БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар зарлигаар Эрдэнэт хотын Шүүх байгуулагджээ.

4. 1976 оны 2 дугаар сарын 11-нд Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 10 дугаар захирамжаар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтсийн даргаар Л.Бат-Очирыг томилжээ.

5. 1976 оны 3 дугаар сарын 01-нд НАХЯ-ны  сайдын 158 дугаар тушаалаар Эрдэнэт хотын НАХХ-ийг цагдан сэргийлэх ангитайгаар байгуулж, даргаар нь  хурандаа  Гүнтэвийн Цэрэнг томилжээ.

6. 1976 оны 3 дугаар сарын 17-нд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн 1976 оны 16-р тогтоолоор байгуулагдсан хотын ҮЭ-ийн зөвлөл анхдугаар бага  хурал хуралдаж, Эрдэнэт хотын ҮЭ-ийн зөвлөлийн даргаар Л.Жамъян, нарийн бичгийн даргаар Н.Энэбиш нарыг тус тус  сонгож  баталжээ.

7. 1976 оны 3 дугаар сарын 22-нд Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 92 дугаар захирамжаар Эрдэнэт хотын Эмийн сангуудыг удирдах конторын даргаар Д.Оюуныг томилжээ.

8.  1976 оны 5 дугаар сарын 05-нд Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 35-р захирамжаар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэрэг, иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгчөөр ахмад Ц.Дамдинг томилжээ.

9. 1976 оны 06 сарын 01-нд Эрдэнэт хотын Ус  цаг уурын “Эрдэнэт овоо”  станцын даргаар Дагвын Нямдавааг  томилжээ.

10. 1976 оны 7 дугаар сарын 30-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 249 дүгээр тогтоолоор Эрдэнэт хотын хөдөлмөрчдийг сүү, ногоогоор хангах сангийн аж ахуй байгуулахаар шийдвэрлэж,  Хөдөө  аж ахуйн яамны  сайдын 1976 оны 429 дүгээр тушаалаар Улаантолгойн сангийн аж  ахуйг байгуулжээ.

11. Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 83 дугаар захирамжаар “Эрдэнэт”  сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар Л.Мажигсүрэнг  1976 оны   7-р сарын 1-нээс томилжээ.

12. 1976 оны 9 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын  Соёлын яамны сайдын 278 тоот тушаалаар Эрдэнэт хотын Номын худалдаа  байгуулагджээ.

13. 1976 оны 12 сард Монголын өмгөөлөх коллегийн 46 дугаар тогтоолоор Эрдэнэт хотын хууль зүйн зөвлөгөө  өгөх газрыг 3 орон тоотой  байгуулж,  эрхлэгчээр нь Ж.Цэнгэлийг томилжээ.

                                           АРХИВЫН ТАСАГ                        А.АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: www.erdenet.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж