Харин үүнийг эдийн засгийн хэмжээтэй харьцуулбал харьцангуй үзүүлэлт ажиглагдах бөгөөд гурван сая хүрэхгүй иргэнтэй Монголын эрх баригчид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7.6 хувьтай тэнцэх мөнгийг хуримтлуулсан гэсэн үг аж.
Харин олон арван их наяд ам.доллар эргэлддэг эдийн засагтай АНУ-ын Конгрессийн гишүүдийг Монголын улстөрчидтэй харьцуулбал энэ нь бас бодууштай үзүүлэлт гарчээ. АНУ-ын Конгрессын 435 төлөөлөгч, 100 сенат дунджаар 440 сая ам.долларын цэвэр хөрөнгөтэй байх бөгөөд энэ нь жирийн америк хүнээс зургаа дахин баян гэсэн үг аж. Мэдээжийн хэрэг тэдний дунд баян, ядуу гишүүд байх бөгөөд хамгийн чинээлэг 50 улстөрч нь нийлээд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Харин үүнийг АНУ-ын хөрөнгөтэй харьцуулбал улстөрчид нь тус бүрдээ 2.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх гэнэ.
Хятадын хувьд Ардын их хурлын хамгийн биелэгжүү 50 төлөөлөгч байх бөгөөд тэдний хөрөнгө 94.7 тэрбум ам.доллар болох байх жишээтэй. Энэ нь нийт бусдынхаа 1.1 хувийг эзлэх аж.