![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/10/20effc33ac557098/ddd0e832528190f7big.jpg)
Хамгийн эхний хэлэлцэх асуудал Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан бөгөөд эл төслийг хаалттай хэлэлцэх шаардлага байна гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргав. Санал хураахад гишүүдийн 50 гаруй хувь нь дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна.
Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн гол концепци нь Монголбанкинд алтаа тушаасан нөхцөлд татварыг 2.5 хувиар тооцон авах болж буй. Хэрвээ УИХ-аас дээрх хуулийн төслийг баталбал, зөвхөн Оюутолгой компани нь 1800 тонн алтнаас 3 тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлэх бололцоо бүрдэнэ.