
Хунтайж Чарльз одоогоор эхнэр Камиллагийнхаа хамтаар Энэтхэгт ес хоногийн айлчлал хийж яваа учраас төрсөн өдрөө тэнд тэмдэглэн өнгөрөөх болжээ. Гэхдээ хунтайжийн 65 насны ойг тэмдэглэх баяр ёслол аль өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн байна.
Хунтайж Чарльз нь өөрийн эх, II Элизабета нас өндөр гарсан ч эрүүл саруул буйж, Их британийн хаан ширээг захирсаар буйн ачаар хамгийн ахмад настай хаан ширээ залгамжлагчаар тодроод байгаа гэнэ.
Б.АНХТУЯА