![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/11/e138638a5c8308c6/d8e6e403b1577c0dbig.jpg)
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд төсвийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын урсгалыг сайжруулан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах. Харин эдийн засгийн бодит салбарыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжиж ажиллахыг Монголбанкинд даалгах. Энэ үндсэн дээр санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуур бүхий, зохистой болгох, чөлөөт өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, эдийн засгийн бодит салбарын идэвхжлийг дэмжих зорилгоор “Зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Жижиг, дунд бизнесийн болон бичил санхүүжилтийг дэмжиж ажиллах, валютын захад тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах зэрэг бодлогын өргөн хүрээтэй асуудлуудыг тусгаад байгаа юм.
Одоо дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнээр батлагдана.