Майк Тайсон сэргээш хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Майк Тайсон сэргээш хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрөв


Майк Тайсон
Фото: Chris Pizzello / AP

Америкийн боксчин Майк Тайсон тоглолтын дараа сэргээшийн шинжилгээний дээж авч байсан  мэргэжилтнүүдийг хуурахын тулд хиймэл эрхтэнг ашиглаж байснаа “Маргах зүйлгүй үнэн” (Undisputed Truth) гэсэн дурсамжийн номондоо бичсэн байна.  Түүний дурсамж энэ сарын 12-ны өдөр худалдаанд гарчээ. Тэрээр кокатн, марихуанийг тогтмол хэрэглэдэг байснаас мэргэжилтнүүдийг хуурахад хүрсэн гэж дурсамждаа өгүүлжээ.

Лу Саварезетай 2000 онд тоглохын өмнө цэвэр шээстэй хиймэл эрхтэн хэрэглэх санаа төрсөн гэнэ. Түүнээс хойш тэрээр ингэж тоглолт бүрийнхээ дараа мэргэжилтнүүдийг хуурч иржээ. Анжей Голотойтой тоглосоны дараа нь марихуана хэрэгснийг шалгалт  тогтоосныг тэр тайлбарлахдаа (боксчин 200 мянган ам.доллараар торгуулсан байв), түүний багийн хүн түүнд хиймэл эрхтнийг дамжуулж чадаагүй гэсэн байна. 

Дурсамждаа тэрээр 11 настайгаасаа кокаин хэрэглэсэн, бокс тоглож байхдаа дандаа л мансууруулах бодис үнэрлэдэг байсан мөн 2002 онд британи боксчин Ленноксийн хөлийг хэвлэлийн бага хурал дээр хазахдаа кокаины мансууралд байсан  гэх зэргээр бичжээ.

Тайсон хорин настайдаа 1987 онд хүнд жингийн дэлхийн хамгийн залуу аварга болж байв. 1992 онд хүчингийн хэргээр шүүгдэн боксоо орхиод 1995 онд бокст бусан ирээд 2005 он хүртэл тогложээ. Тэрээр нийт 58 тулаан хийж 50 ялалт байгуулсан байлаа. Зургаан удаа ялагдал хүлээж, хоёр тоглолтыг нь болоогүйд тооцжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж