Улсыг аюулаас хамгаалах хорооны үүргийг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Улсыг аюулаас хамгаалах хорооны үүргийг тайлбарлав


Фото: Kim Kyung-Hoon / Reuters

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны албан ёсны мэдээнээс иш татан «Синьхуа» агентлаг шинээр Улсыг аюулаас хороог байгуулсан тухай мэдээлэв. Хятадын эрх баригчид ийм маягаар иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулж нийгмийн тогтвортой байдлыг хангахаар болжээ. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Цинь Ган хэвлэлийн бага хурлын үеэр “УАХХ нь террор, хэт давралт, салан тусгаарлагч нартай тэмцэнэ” гэснийг Agence France-Presse онцолжээ.

Одоогоор шинэ УАХХ-ны талаар эрх баригчид  маш бага мэдээлэл өгч байна. Гэхдээ тэр нь дотоод, гадаадын аюулын эсрэг арга хэмжээг зохицуулах дээд байгууллага нь болно хэмээн шинжээчид үзэж байна хэмээн The China Daily бичсэн байна.

Тийм санааг Хятадын олон улсын харилцааны хүрээлэнгийн Террорын эсрэг төвийн захирал Ли Вэй бас гарган хэлсэн байв. Түүний хэлснээр, УАХХ нь улсын дотоодод болж буй террорын эсрэг ажиллаж байгаа мөн Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны  шийдэх  албадын ажиллагааг зохицуулаг ерөнхий стратеги зэргийг боловсруулах үүрэгтэй байх ажээ.

Шинжээчдийн өөр нэг хэсэг шинэ байгууллагыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлтэй адил үүрэг гүйцэтгэнэ гэсэн байв. АНУ-ын Bank of America Merrill Lynch банкны шигжээчид шинэ хороог Хятадын лидер Си Жиньпин толгойлж бүрэлдэхүүнд нь дээд тушаалын улстөрчид орно гэж дүгнэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж