Өдөрт 50-70 иргэн машины шинэ дугаар авдаг

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Өдөрт 50-70 иргэн машины шинэ дугаар авдаг

Нийслэл 400 км хатуу хучилттай замтай. Одоо нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа бүх машиныг зогсоовол энэ зам хүн зөрөх ч  зайгүй болох гэнэ. Замын цагдаагийн газарт өдөрт дунджаар 50-70 иргэн шинэ дугаар авах хүсэлт гаргадаг нь нийслэлд ачаалал ямар их байгааг харуулж байна. Автомашины тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад зам, замын хөдөлгөөнийг сайжруулан  өөрчлөх нөхцөл байдалд тохирсон нэг ч зүйл нэмэгдэхгүй байгаа нь осол гарах үндэслэл болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Дашрамд сонирхуулахад энхийг сахиулах ажиллагаанд оролцогсод ирсэн даруй машины гүйлгээ эрс  нэмэгддэг гэнэ.
Х.Хангал 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж