
Ирэх долдугаар сард Багануур дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ой тохиох ажээ. Ойгоо угтаж тус дүүргийнхэн олон бүтээлч ажил зохион байгуулсны нэг нь сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Наадмын өмнө тус дүүрэг үндэсний сурын харвааны цуваа тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд Багануур ХХК-аас 100 орчим сая төгрөг гарган дүүргийнхээ төв талбайг тохижуулж байгаа ажээ.
Д.Цэц