
Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхан ууланд энэ сарын 13-нд 10 га талбайг хамарсан ойн түймэр гарсныг өчигдөр цурманд оруулжээ. Түймрийн голомтод орон нутгаас 20 хүн, хоёр авто машинтайгаар, аймгийн Онцгой байдлын хэлтсээс 10 албан хаагч нэг авто машинтайгаар ажиллаж, дээрх түймрийг цурманд оруулсан юм байна.
Улсын хэмжээнд он гарсаар 51 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.