УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолоор санал хураалган, дуусгалаа. Ингэснээр тус тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал ийнхүү дууссан тул хуралдааныг өндөрлүүллээ.  Харин маргааш болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг жич зарлахаа УИХ-ын дарга мэдэгдлээ. Энэ нь УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод үдээс өмнө хуралдах болж байгаа учраас түүнээс шалтгаалж чуулганы нэгдсэн хуралдааны цаг товлоход бэрх байгаа бололтой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж