
Өнгөрсөн аравдугаар сарын 24-нд Жаргалант сумын Долоон Хайлаастай гэдэг газар үхрийн хорт салст халуурал өвчнөөр нэг мал өвчилжээ. Уг малыг албан ёсоор устгалд оруулж тухайн газарт сарын хугацаатай хорио цээр тогтоогоод байна. Өвчний шинж тэмдэг анх өнгөрсөн оны 24нд илэрсэн бөгөөд ОБГ болон мал эмнэлгийн албаны мэргэжилтүүд очиж өвчилсөн малаас дээж авсан байна. Шилжилгээний хариу энэ сарын 4нд гарсан бөгөөд өвчилсөн малыг албан ёсоор устгалд оруулжээ. Өнөөдрийн байдлаар жаргалант сумын долоон хайлаастай гэдэг газарт сарын хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, нэг пост ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр дахин үхэр өвчлөөгүй байна. Дашрамд дурдахад өнгөрсөн оны энэ үед хоёр ч газар энэ өвчний шинж тэмдэг илэрч байсан юм. Үхрийн хорт салст халуурал өвчин нь хүйтний улиралд гарах магадлал өндөртэй байдаг байна. тиймээс малчид анхаарах шаардлагатай бөгөөд өвчний шинж тэмдэг илэрвэл холбогдох хүмүүст нь нэн яаралтай мэдэгдэх хэрэгтэй юм байна. Мөн эмчлэгдэх боломжгүй учир устгалд оруулах шаардлагатай гэдгийг албаны хүн хэллээ.