Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа иргэн О.Баясгалангийн гомдлыг хэлэлцлээ. Иргэн О.Баясгалан нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргажээ.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1.дэх хэсэгт “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;” , 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.”-гэж заасны “… шүүх бүрэлдэхүүнд …” гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”  гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргалаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын үйлчлэлийг 2013 оны арваннэгдүгээр  сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэхээр болжээ.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж