Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцжээ. МАН улс орныхоо язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө олонхи болсон үедээ цөөнхтэйгээ эрх мэдлээ хуваалцаж, үндэсний эв нэгдэл, улс төрийн соёл, тогтвортой байдлыг ямагт эрхэмлэн дээдэлж, намын эрх ашгаас төр түмнийхээ эрх ашгийг дээгүүрт авч үзэж ирсэн улс төрийн туршлагатай ууган хүчин билээ. Тийм ч учраас үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зөвшилцдөг, үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгохыг улс төрийн нам эвслүүдэд МАН-ын зүгээс уриалж байгаагаа танилцуулсан юм.
Энэхүү нээлттэй уулзалтаар намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган, баялгийн хуваарилалтыг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгоход харилцан ойлголцож хамтран ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурсан байна.
Санамж бичигт, Монгол Улсын Улс төрийн намуудын дарга нар улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг үндэс болгон ард түмнийхээ өмнө тулгамдаж буй асуудлаар байр суурь, үзэл бодлоо харилцан ойлголцож нэгтгэн нийгмийн зөвшилцлийг бий болгон Монгол Улсынхаа цаашдын хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж ажиллана гэжээ.
Мөн Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган баялгийн хуваарилалтыг монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, улс төрийн намууд болон сонгогч олон түмэнд эргэлзээ үүсгэхээргүй сонгуулийн шударга, ил тод, нээлттэй тогтолцоог бүрдүүлж, эрх мэдлийн тэнцвэр бүхий харилцан хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хүчээ нэгтгэх, улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, энэхүү санамж бичигт дурдсан асуудлыг дэмжиж үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурсан байна. Санамж бичигт дараах намын удирдлагууд оролцож, гарын үсэг зурсан байна.
УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ТӨЛӨӨЛЖ: