МИАТ-ийн шүүх хурал завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн шүүх хурал завсарлалаа

Улсын дээд шүүхэд үргэлжилж буй МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар хэлэлцэж байна.

Зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хуралд  МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүнийг нийт 18 өмгөөлөгч өмгөөллийн туслалцаа үзүүлж, хурлыг Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Нямжав даргалж байгаа юм. Энэхүү хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан билээ.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байгаа билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж