Багуудын бүрэлдэхүүний хувьд монгол тоглогчид нь ямар нэг шилжилт хөдөлгөөн байхгүй, энэ улирлыг дуустал хуучин багуудтайгаа гэрээтэй байгаа. Харин легионеруудын хувьд багууд тамирчдаа лиг эхлэхээс өмнө авчирч, бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна. “Эрдэнэдрийлинг Ригс” багт өнгөрсөн улиралд тоглосон Хадли, Скиннер, “Танан Гарьд” багт Фредди Вүүдс, “TLG-13” багт Крис Лаусон нар тоглох юм. Түүнчлэн “Баянзүрх” болон “Харцага” улирлын явцад легионер тоглогчдоор хүч зузаатгах гэнэ.
Энэ удаагийн Үндэсний супер лигийн тэмцээнийг МҮСБХ-ноос ССАЖЯ-тай хамтран зохион байгуулна.
Лигийн тэмцээнийн эхний тоглолт энэ сарын 22-нд 18:00 цагт Спортын төв ордонд болно. Уламжлал ёсоор өнгөрсөн улирлын аварга “Танан Гарьд” баг лигийг нээж, “SBL Хүлгүүд”-тэй тоглох юм.