Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Хайраа хайж байна уу?

Ирээдүйн нөхөртэйгээ танилцах газрууд
Ганц бие эмэгтэйчүүдийн байнга асуудаг асуулт бол “Эрчүүд хаана байна вэ?”  Ялангуяа гэрлэх насны, сайн эрчүүдийг тэд хайж байдаг юм.  Амьдрал бол хөл хөдөлгөөнөөр дүүрэн. Хэрэв та ирээдүйн нөхрөө хайж буй ганц бие бүсгүй бол онлайнаар хүнтэй танилцаж, бааранд сууж, ажил дээрээсээ өөртөө тохирох хүнийг олно гэж үү?
Match.com-оос 11 мянган хүмүүсийн дунд  явуулсан саяхны нэгэн судалгаагаар ирээдүйн эхнэр, нөхөртэйгээ танилцах хамгийн тохиромжтой  газар бол сургууль, ажил ажээ. Мөн найз нөхдөөрөө дамжуулан танилцах нь хоёр дахь боломж гэнэ. Судалгаанд хамрагдсан  зургаан хосын нэг нь эхнэр, нөхөртэйгээ интернэтээр , бааранд  танилцсан  нь гуравдугаар байранд оржээ. Ажил дээрхи романс болон найз нөхдөөрөө дамжуулан танилцах нь уламжлалт арга юм. Гэвч  Match.com –ын хэрэглэгчдийн 20 нь онлайнаар насан туршийн хайраа олсон гэдэг баримт дэвшил биш гэжүү ? Энэ арга нь нэгнээ уух юмаар дайлж суухаас илүү бие биенийхээ тухай илүү ихийг мэдэх боломж олгож  байдаг цахим орон зай юм.
Мөн судалгаанаас  харахад одоогоор болзож байгаа  эсвэл дөнгөж танилцаад буй таван хүн тутмын нэг нь интернэтээр бие биенээ олсон байжээ. Судалгааны харуулж буй үр дүн үнэн гэж үү?  Аль нэг баарны харанхуй буланд уулзаж байснаас бие биетэйгээ интернэтийн тусламжтайгаар  харьцахад дотно харьцаа үүсэх нь илүү байдаг аж. Тэд компьютерийнхээ өмнө биеэ барих нь багасч өөрөөрөө байж чаддаг. Мөн гэртээ байх үедээ илүү тав тухтай байж нэг нэгнээ бодит байдал дээр ямар хүн болохыг мэдэж авдгаараа  онлайн болзоо бусад болзооноос давуу байдаг.  Хэрэв та хэн нэг өөртөө тохирох хүнийг  хайж байгаа бол найз нөхөд, танилуудынхаа холбоог ашиглаж болох юм  шүү.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж