Хамгийн үнэтэй уран зураг

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй уран зураг

Английн уран зураач Фрэнсис Бэконы зурсан "Three Studies of Lucian Freud"  гэх нэртэй уран зураг өчигдөр /ХI.12/ Кристийн дуудлага худалдаанд зургаахан минутын дотор 142 сая 405 мянган ам.долларт хүрч зарагдан, дээд амжилт тогтоожээ. Энэхүү гайхамшигт уран зураг дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн уран зураг болсон байна.

Фрэнсис Бэкон "Three Studies of Lucian Freud" зургаа  1969 онд Люсьен Фрейдтэй хамтран зурж дуусгасан байна.

Үүнээс өмнө 2012 онд Эдвард Мункийн 1895 онд зурсан "The Scream" нэртэй зураг 119 сая ам.доллараар худалдагдаж дээд амжилт тогтоож байсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж