Зэмлэл. Санаатай болон санамсаргүйгээр хүн
амьдралдаа болж болохгүй байгаа ихэнх зүйлдээ бусдыг зэмлэж амьдардаг. Амьдралд
нь ахиц дэвшиц гарахгүй байгаагаа, амжилтанд хүрч чадахгүй байгаагаа, мөнгөгүй
ядуу байгаагаа, өвчин зовлонтой байгаагаа, хайр дурлалын асуудал нь бүтэлгүй
байгаагаа, гэр бүлийнхэнтэйгээ тааруу уур амьсгалтай байгаагаа хүмүүс бусдаас
болоод ийм байгаа юм байна гэж тэднийг зэмлэн буруутгадаг. Яагаад гэвэл
ингэснээр хүмүүс жинхэнэ үнэн болох хэн энэ бүхэнд хариуцлагатай юм бэ гэсэн
асуултаас өөрийгөө мулталж, өөрийгөө зэмлэлээс авардаг.
Засгийн газар муу байна, улс төр хэрэг алга, гадаа цаг агаар муухай байна,
цалин бага байна, татвар өндөр байна, манай аав намайг ерөөсөө ойлгохыг хүсдэггүй,
манай найз залуу үргэлж өөрийнхөө хүссэн юмыг хийх гэдэг, таньдаг хүнгүй бол
өөдөө ахих боломжгүй гэх мэтээр бусдыг зэмлэх болон өөрийнхөө байгаа байдалд
тоочих шалтаг мундахгүй их.
Гэтэл ингэж бусдыг зэмлэснээр юу өөрчлөгдөх вэ? Энэ бүх зүйлс гэв гэнэтхэн нэг
өдөр ид шидийн хүчээр өөрчлөгдөж, амжилтанд хүрэх таатай боломж, асуудлаа
зохицуулах боломжууд бий болох уу? Харамсалтай нь үгүй. Гэхдээ энэ асуудлуудыг
гартаа аван нэг нэгээр нь шийдэж эхлэх боломж хүнд бий. Яаж?
Хариуцлагаа өөртөө хүлээж, бусдыг зэмлэлгүйгээр өөрийнхөө аливаад яаж хандаж
байгаа хандлагаа өөрчилж чадсанаар амьдралаа өөрчилж болдог гэдгийг ойлгосон
цагт амьдрал илүү ойлгомжтой, илүү сонирхолтой болдог.
Бусдыг зэмлэхээ зогсоо үүнийхэээ оронд өөр дээрээ ажилла. Бусдыг бус өөрийгөө
өөрчлөх илүү хялбар. Амьдралдаа шинэ илүү дээр төлөвлөгөө боловсруул, илүү дээр
дадал зуршилтай бол, найз нөхөд, хайртай хүн, гэр бүлийнхэнтэйгээ харьцах
харьцаагаа өөрчил, хийдэг ажилдаа илүү чадварлаг бол, биеийн тамир спортоор
хичээллэ, зөв эрүүл хооллло, олсон бүхнээ үрэлгүй хадгалж сур. Эцсийн
эцэст хүн өөрөө өөрийнхөө бие сэтгэл, мах бодь, бодол санааныхаа удирдагч бас
эзэмшигч. Сайн сайхан амьдралаар амьдаръя, амжилт ололтоор дүүрэн байя гэвэл
таны хяналт, удирдлаганд байгаа цорын ганцхан зүйл дээрээ шантралгүй ажилла,
түүнийгээ улам илүү зүлгэн сайжруул. Энэ бол ТА.
Эх сурвалж: http://erdenesukhotgonbayar.wordpress.com/